ДУА ЛИПА + 🇸🇬 Сингапур аялал
Гранд системс компани нь залуусдаа зориулж, цагаа зөв зохистой өнгөрөөх, дэлхийн соёл зан заншилтай танилцах боломжийг олгох зорилгоор ГРАНД СУГАЛАА төслийг эхлүүлээд байна. Уг сугалаа нь хөгжингүй орноор аялахын зэрэгцээ дэлхийн супэр оддын тоглолтыг үзэх шагналын сантай. Ялагч нь хосоороо 2024.11.3-2024.11.7-ны өдрийн хооронд Сингапур улсаар аялж, дэлхийн супэр од DUALIPA-гийн тоглолтыг үзэх эрхийг хожих юм.
СУГАЛААНЫ МЭДЭЭЛЭЛ
Сугалааны нэр: ГРАНД СУГАЛАА-1
Сугалааны код: GRO0001240821
Сугалааны үнэ: ₮1,000
Сугалааны шагнал: DUALIPA тоглолт+Сингапур улсаар аялах (2 эрх)
Нөхцөл: 1 ялагч тодруулна
Сугалааны тоо: 19,530 ширхэг
Өөрчлөлт оруулсан хугацаа: 2024-9-13
Өөрчлөлт: Сугалааны үнэ, тоо ширхэг
Тохирол: 2024-9-22
СУГАЛААНЫ ШАГНАЛ
- Тоглолт: DUALIPA-ийн Тоглолтын STANDING буюу тайзны урд зогсох тасалбар
- Аялал: Сингапур улсаар 2024.11.3-11.7 /5 өдөр 4 шөнө/ өдрийн хооронд аялах
- Аялалд багтсан зүйлс:
- ✈️ Улаанбаатар - Сингапур ирж очих нислэгийн тийз
- 🎟️ Тоглолтын STANDING буюу тайзны урд зогсох тасалбар
- 🏨 Сингапурт байрлах зочид буудал
- 🗺️ Сингапурын нэг өдрийн аялал
- 🧑🏫 Аяллын хөтөч
- 🚌 Аяллын унаа
- 🍲 Хөтөлбөрт заагдсан хоол
- ☔ Аяллын иж бүрэн даатгал
ТОГЛОЛТЫН МЭДЭЭЛЭЛ
- Тоглолтын нэр: DUA LIPA - RADICAL OPTIMISM TOUR IN SINGAPORE 2024
- Хаана: Сингапур Indoor Stadium
- Насны хязгаар: 0-2 насны хүүхдэд тохиромжгүй.
АЯЛАЛЫН ДЭЛГЭРЭНГҮЙ ХӨТӨЛБӨР
Өдөр 1: Улаанбаатар - Сингапур
- Чингис хаан нисэх онгоцны буудлаас Сингапур улсын Чанги нисэх онгоцны буудлыг зорин ниснэ. Нислэг БНСУ-ын Сөүл, эсвэл БНХАУ-ын ЗЗОБ Хонгконгоор дамжин үйлдэгдэнэ.
- Сингапурт буусны дараа зочид буудалдаа бүртгэлээ хийлгэн байрлана.
Өдөр 2: Сингапурын аялал
- Буудалдаа өглөөний цай уугаад аялалдаа гарна. Эхний очих газар Сингапурын аялал жуулчлалын тулгуур бүс болох Сентоза арал.
- Сентоза аралд САBLE CAR буюу дүүжин бүхээгээр арлын дээд хэсэг рүү гарах ба Сентоза арал болон Сингапурыг тольдох болно.
- Сентоза аяллын дараа Сингапурын хамгийн том зочид буудал, энтертайнмент төв болох Мarina Bay Sands төв рүү хөдөлнө. Тэнд Observation Deck буюу тус зочид буудлын орой хэсгээс Сингапурыг 360 хэмд тольдох боломжтой.
- Garden by the Sands цэцэрлэгт хүрээлэнгээр зугаална.
- Тус өдрийн оройн аялал Singapore Flyer буюу дэлхийн 3-рт бичигддэг 165м-ийн өндөртэй алсыг харагч дээр цагийг зугаатай өнгөрүүлэх болно.
- Үдшийн аяллын дараа буудалдаа очиж амран.
Өдөр 3: Чөлөөт аялал
- Энэ өдөр та өөрийн чөлөөт аяллаа зохиож зугаалах, дэлгүүр хэсэх, амарч өнгөрөөх боломжтой
Өдөр 4: DUA LIPA DAY
- Өглөөний цайгаа буудалдаа идээд үдээс өмнө чөлөөт цаг.
- Үдээс хойш тогтсон цагт буудлаас хөдлөн Сингапурын үндэсний цэнгэлдэх хүрээлэн National Stadium явна.
- DUA LIPA- Radical Optimism Tour in SINGAPORE тоглолтыг STANDING буюу тайзны урд зогсон үзэж нэгэн оройг мартагдашгүй өнгөрөөнө.
- Тоглолтын дараа буудалдаа амрана.
Өдөр 5: Сингапур - Улаанбаатар
- Сингапур - Улаанбаатарын нислэгээр зорчих ба тус нислэг БНСУ-ын Сөүл эсвэл БНХАУ-ын Хонгконгоор дамжин үйлдэгдэнэ. Чингис хаан нисэх онгоцны буудалд газардсанаар бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно.